Коронавирус зэсийн гадаргууд тэсвэргүй

Коронавирус зэсийн гадаргууд тэсвэргүй

Коронавирус бохирдсон гадаргуу дээр хэдий хугацаанд амьдрах чадвартайг  эртэмтэд судлан, олон нийтэд танилцуулсаар байна. Тодруулбал, энэхүү вирус нь ариутгаагүй, хатуу гадаргуу дээр 2-9 хоног, хуванцар гадаргуу дээр 72 цаг амьдрах чадвартай. Мөн зарим тааламжтай температурт 28 хоног хүртэлх хугацаанд амьдрах чадвартай аж. Харин сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд зэсийн гадаргуу дээр бусад гадаргуугаас харьцангуй богино буюу дөрвөн цаг амьдрах чадвартай гэж тогтоосон байна.

Тодруулбал, “Health Environments Research and Design Journal” сэтгүүлд зэс нь төрөл бүрийн вирус бактерийг устгах чадвартай талаар 2015 хийгдсэн судалгаанд дурджээ. Түүнчлэн “New England Journal of Medicine” байгууллагын хийсэн шинэ судалгаагаар зэсийн гадаргуу дээр тэсвэргүй болохыг тогтоосон байна. Эрдэмтэд үүнийг нотлохоор үргэлжлүүлэн судалж байна. 

Нян, бактерийн эсрэг зэсийг ихэнхдээ эмнэлэгийн салбарт ашигладаг ч энэ нь тийм ч түгээмэл бус. Дээрхтэй ижил судалгааны үр дүнд судлаачид эмнэлгийн өрөөний хамгийн чийгтэй гадаргууг - орны төмөр, дуудлагын товчлуур, сандлын бариул зэргийг зэсээр солиход  энэ нь ч үр дүнтэй байсан аж. Бусад материалуудтай харьцуулахад гадаргуу дээрх бактерийн ачаалал 83 буурч, өвчтөнүүдийн халдварын түвшинг 58% -иар бууруулсан үзүүлэлт гарчээ.

Зэсийг эрт дээр үеэс хэд, хэдэн улсын ард түмэн хэрэглэж ирсэн бөгөөд Хятадад эртнээс эрүүл амьдралын бэлэг тэмдэг, эртний Египтэд мөнхийн амьдралын бэлгэ тэмдэг гэж үздэг байжээ. Монголчууд бид ч зэс аяганд хийсэн зүйл ариусаж, цэвэр болдог хэмээн зэс аяга халбагыг хэрэглэж ирсэн. Хэдийгээр зэс нь вирусийг бүрэн устгадаггүй ч уг судалгаагаар бусад гадаргуудаас хамгийн бага хугацаанд амьдардаг гэдгийг харуулж байна.

Эх сурвалж: www.bbc.com

www.insider.com

Б.ТЭРГЭЛ