Алдарт Ван Гогийн 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий уран зураг хулгайлагджээ

Алдарт Ван Гогийн 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий уран зураг хулгайлагджээ

Коронавирусийн халдварын тархалтын улмаас хаагдсан Нидерландын музейгээс 6 сая евро (18тэрбум орчим)-ийн үнэ бүхий Винсент ван Гогийн зураг өнгөрсөн ням гарагт хулгайлагджээ.

Хулгайчид Сингер Ларены музейн урд шилэн хаалгаар нэвтрэн зөвхөн Винсэнт Ван Гогийн “The Parsonage Garden at Neunen” нэртэй зургийг хулгайлсан байна. Дээрх музейг коронавирусийн халдварын тархалтыг зогсоох ажлын хүрээнд гуравдугаар сарын 12-ноос эхлэн түр хугацаанд хаагаад байсан аж.

1884 онд бий болсон тус бүтээлийг Гронингерийн музейгээс зээлж тавьсан байсан бөгөөд, тус музейн цуглуулга дахь Ван Гогын хийсэн цорын ганц зураг юм. Сингер Ларены музейн захирал гайхалтай уран бүтээлчийн уран зургийг хулгайлсанд туйлын их харамсаж байгаагаа илэрхийлсэн аж. Цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, Интерполын хулгайлагдсан уран бүтээлүүдийн олон улсын жагсаалтад нэмж бүртгэсэн байна.

Эх сурвалж: Guardian

М.Тэргэл