УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Маргаашнаас Сөүл, Токио руу нислэг хийнэ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Маргаашнаас Сөүл, Токио руу нислэг хийнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 616 иргэн гэрээр хяналтад байгаа аж. Тэдний нэр, гэрийн хаягийг харьяа сум, хороонд шилжүүлж, холбогдох ажилтнууд болон Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд хяналт тавьж байна.

Өчигдрийн байдлаар 15 тийр машинаар олон улсын ачаа Монгол Улсад иржээ. Үүгээр 314 тонн хүнсний бүтээгдэхүүн, 11.2 тонн эм, эмнэлгийн бусад хэрэгсэл ирж, гаалийн бүрдүүлэлтээ хийж, тараагдаж байгаа талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Дөрөвдүгээр сарын 2-оос Сөүл болон Токиогоор монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдаж байна. Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан. Зайлшгүй шаардлагатай ажлаар Солонгост зорчих, Байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэд Солонгос руу явуулна. Богино хугацааны иргэдийг хүлээн авахгүй, хил дээр хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ авч байна. Яагаад тухайн улсад очиж буй зайлшгүй шаардлага, нотлох баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Токио руу явах нислэг дөрөвдүгээр сарын 2 өдөр хийх магадлалтай болж байна. Хэрэв Токиогийн нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явах бол Сөүлийн нислэг дөрөвдүгээр сарын 3-нд ниснэ гэж ойлгох хэрэгтэй. Тусгаарлах байрны боломжоо харгалзан үзэж, нэг хоногийн зөрүүтэй нислэг үйлдэж байна. Одоогоор шийдвэр хараахан гараагүй байна. Шийдвэр гармагц шуурхай мэдээлнэ.

ШУУД ҮЗЭХ: