СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин засаж байсан иргэн даруулж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин засаж байсан иргэн даруулж амиа алджээ

Том оврын автомашин засварлаж байсан иргэн машиндаа даруулж, амиа алдсан хэрэг Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т гарсан байна. Хэргийг тодруулбал, СХД-ийн 32 дугаар хороо, 22-ын товчооны орчимд байрлах албан байгууллагын хашаанд том оврын автомашин засварлаж байсан 52 настай эрэгтэй автомашин өргөгч унасны улмаас дарагдаж амиа алдсан байна. Тус хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ. Иймд иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж хөдөлмөр эрхлэхийг анхааруулж байна.