Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүү хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүү хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний үйлчлэгч Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байхад нь Гаалийн байгууллага илрүүлсэн байна.

Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр хяналт шалгалт хийхэд галт тэрэгний үйлчлэгч Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа гэлт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэлдунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 зг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байж.

ЭХ СУРВАЛЖ: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР