Цар тахлын улмаас 80 гаруй улс ОУВС-гаас тусламж хүсчээ

Цар тахлын улмаас 80 гаруй улс ОУВС-гаас тусламж хүсчээ

Дэлхийн 80 гаруй улс коронавирусийн цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлэхийг Олон улсын валютын сангаас /ОУВС/ хүсчээ. 

Энэ талаар ОУВС-гийн төлөөлөгч “Одоогоор бидэнд яаралтай санхүүжилт олгох 80 гаруй хүсэлт ирээд байна. Хүсэлт гаргасан мөнгөн дүнгийн нийт хэмжээ 20 тэрбум ам.доллароос давсан. Тэдгээрийн дийлэнх нь бага орлоготой жижиг орнууд, хөгжиж буй эдийн засагтай улсууд байна. Хүсэлтүүдийн талыг нь судалж байна” хэмээн онлайн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн байна. 

Үүний зэрэгцээ коронавирусийн улмаас улс орнуудын өрийн эргэн төлөлтийг түр хугацаагаар зогсоох санаачилга нь өрийг “цайруулна” гэсэн үг биш гэдгийг ОУВС-гийн төлөөлөгч мэдэгджээ.