Японы Ерөний сайдын “Өрх бүрт хоёр амны хаалт” мэдэгдлийг шүүмжлэн, ёжилсон зургууд цацагджээ

Японы Ерөний сайдын “Өрх бүрт хоёр амны хаалт” мэдэгдлийг шүүмжлэн, ёжилсон зургууд цацагджээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр /2020.04.01/ болсон хуралдааны үеэр нэг айл өрхөд хоёр амны хаалт өгнө хэмээн мэдэгдсэн нь олон хүний шүүмжлэлд өртжээ. Түүний мэдэгдлийн дараа тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нэг бүр нь 200 иений үнэтэй амны хаалт авах ажилд 40 тэрбум иен буюу 373 сая ам.доллар зарцуулна гэдгийг мэдэгдсэн юм.

Мэдэгдлийн дараа "нэг айл өрхийн дунд хоёр амны хаалт тараавал дундаа хэрэглэх хэрэг үү. Үүний оронд ийм их мөнгийг өөр зүйлд зарцуулах хэрэгтэй” гэсэн яриа цахим сүлжээнд нэлээдгүй тархжээ.

Мөн “Ерөнхий сайд өөрөө хүүхэдгүй, эхнэртэйгээ хоёулаа амьдардаг болохоор бүх айлыг хоёр ам бүлтэй гэж бодсон бололтой” хэмээн бичсэн байна. Үүнийг ёгтолсон зургууд Японы цахим сүлжээнд маш их хандалттай байна.