Шинж тэмдэг илрээгүй хүнээс халдвар дамжсан тохиолдлууд бүртгэгджээ

Шинж тэмдэг илрээгүй хүнээс халдвар дамжсан тохиолдлууд бүртгэгджээ

Сүүлийн өдрүүдэд БНХАУ, Испани тэргүүтэй орнуудад коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиодлууд бүртгэгдэх болсныг мэдэгдэж буй. Тэгвэл Сингапур улсад халдварын шинж тэмддэггүй өвчтнөөс халдвар дамжсан тохиолдол бүртгэгдсэн талаар Сингапурын эрүүл мэндийн яам болон АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хамтарсан судалгаанд дурджээ.

“Хоёр орны мэргэжилтнүүд Сингапурт коронавирусийн халдвар ямар замаар дамжиж байгааг нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд судалсан байна. Энэ хугацаанд бүртгэгдсэн тохиолдлуудыг нарийн шинжилхэд хамгийн багадаа 10 хүн шинж тэмдэггүй тээгчүүдээс халдвар авсан нь тогтоогджээ.

Тухайлбал, "Ухань хотоос ирсэн халдвартай хоёр жуулчнаас халуурах, ханиалгах зэрэг өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ гурван хүнд халдвар тараасан нь тогтоогдсон” хэмээн Сингапурын эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлжээ.

Шинж тэмдэггүй өвчлөгчдийн талаар эрдэмтэд судалж байгаа ч, одоогоор оновчтой тайлбар гараагүй байна.