Хөх хотод бүртгэлд оролгүй зугтсан Монголын хоёр иргэний БНХАУ-ын цагдаа эрэн хайж эхэлжээ

Хөх хотод бүртгэлд оролгүй зугтсан Монголын хоёр иргэний БНХАУ-ын цагдаа эрэн хайж эхэлжээ

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр Гуанжоугаас Хөх хотод онгоцоор очсон Монгол улсын хоёр иргэн бүртгэлд оролгүй зугтсан учир БНХАУ-ын хуулийн байгууллагаас дээрх хоёр иргэнийг эрэн хайж эхэлжээ. Коронавирусийн дэгдэлт өндөр байгаа энэ үед БНХАУ гадаадын иргэдийг бүртгэж, тусгаарлаж ажиглалтад оруулж байгаа ажээ. Гэтэл тус бүртгэлд оролгүй манай улсын хоёр иргэн Гуанжоугаас Хөх хотод ирээд зугтсан бололтой.