“37-р точка” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

“37-р точка” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

"Фантастик” продакшны уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны төгсгөлийн анги болох бүрэн хэмжээний кино өнөөдөр /2020.04.06/ 12 цагт нээлтээ хийх гэж байна.

Кионы нээлтийг  “SkyGo” аппликейшнээр дамжуулан олон нийтэд толилуулах аж. Тус киноны хоёр  бүлэг, нийт 20 анги үзэгчдийн хүртээл болсон. Харин төгсгөлийн бүрэн хэмжээний нэг анги энэ сарын 6,7,8-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

Дашрамд дурдахад, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол Скаймедиа, "IPTV" болон "SkyGO" видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэ төлбөргүй болжээ.

М.Тэргэл