АНУ-д байгаа Монгол иргэд самбар өргөн зогсч, гэртээ харихыг хүсэж байгаагаа илэрхийлжээ

АНУ-д байгаа Монгол иргэд самбар өргөн зогсч, гэртээ харихыг хүсэж байгаагаа илэрхийлжээ

АНУ-д байгаа Монгол иргэд “Hollywood”-ийн өмнө гэртээ харихыг хүссэн агуулга бүхий самбар өргөн зогсч өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Самбар дээр “Америкд гацсан иргэдийгээ татаж аваачээ”, “Эм даатгалгүй, виза дууссан, мөнгө ч дууссан. Бид хаачих вэ?”, “Америкт түр ирсэн иргэддээ харих боломж олгооч” гэсэн бичигтэй самбаруудыг барин зогсож “Гэртээ харья" хаш тагаар цахим орчинд нийтэлжээ.

Мөн АНУ-д түр хугацаар очоод эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийг уг хаш тагийг ашиглан байр сууриа илэрхийлэхийг уриалсан байна.