Японы сошиал од Пикотаро өөрийн алдарт дуугаа гараа угаахыг уриалсан дуу болгон өөрчилжээ

Японы сошиал од Пикотаро өөрийн алдарт дуугаа гараа угаахыг уриалсан дуу болгон өөрчилжээ

"PPAP" буюу “Pen-Pineapple-Apple-Pen” дуугаараа алдаршсан Японы сошиал од Пикотаро уг дуушаа коронавирусээс сэргийлэх аяныг дэмжин өөрчилжээ.

Шинэ хувилбар болох “Pray For People And Peace” дуу нь хүмүүст гараа угааж хэвшихийг уриалсан бөгөөд өнөөдөр Японы  цахим сүлжээг шуугиулж, хайлтын эхэнд бичигдэж байна.

Пикотарогийн 2016 оны бүтээл “PPAP” нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан хамгийн богино дуу (2 минут үргэлжилдэг) болж, Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байсан юм.