Коронавирус амны хаалтын гадна талд долоон хоног амьдарч чаддагийг тогтоожээ

Коронавирус амны хаалтын гадна талд долоон хоног амьдарч чаддагийг тогтоожээ

Хонконгийн Их Сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь амны хаалтын гадна талд долоон хоног амьдарч чаддагийг нотолжээ. Судалгааны баг коронавирусийн амьдрах чадварыг хэд хэдэн төрлийн гадаргууд адил температурт туршин судалж үзсэн байна.

Судалгааны үр дүнд коронавирус нь хэвлэлийн цаас болон сальфетик  дээр гурван цагаас илүү амьд оршдоггүй болохыг тогтоожээ. Харин зүсмэл мод болон лабораторийн хөвөн даавуун материалтай хувцас, нүдний шил болон мөнгөн дэвсгэрт дээр хоёр өдрийн турш амьд байж дөрвөн өдрийн дараа бүрэн устаж байжээ. Харин метал төмөр гадаргуу болон хуванцар гадаргуу дээр 4-7 хоног орчим амьд байсан байна.

Гэвч мэс заслын зориулалттай маскны гаднах гадаргуу дээр долоо хоногийн дараа ч халдвар авч болохоор амьд орших шинэ төрлийн коронавирус "нүдэнд тусахаар" ажиглагдсан гэж судалгааны багийхан мэдэгджээ. Иймээс "Маскны гадна талыг барьж болохгүй шалтгаан нь энэ" хэмээн судалгааны баг онцолсон байна.

Бас нэгэн сонирхолтой зүйл нь "Шинэ төрлийн коронавирус нь угаалгын нунтаг зэрэг гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгал цэвэрлэгээний бодист амархан үхдэг" ба вирусээс хамгаалах хамгийн чухал арга нь "Гараа тогтмол угаах, гараа угаахаас өмнө хамар, нүд зэрэг нүүрэндээ хүрэхгүй байх"-ыг зөвлөсөн байна.

Бүх гадаргуу дээрх шинэ төрлийн коронавирус нь тодорхой хугацаа өнгөрөхөд мэдэгдэхгүйц багасдаг ба энэ нь өнгөрсөн сард АНУ-ын Судалгааны багийн хийсэнтэй адил үр дүнг харуулж байгаа юм. Тухайн үед вирус зэс дээр дөрвөн  цаг, картон дээр 24 цагаас дээш оршдоггүй гэдгийг нотолсон байдаг.