“Twitter”-ийн үүсгэн байгуулагч Жак Дорси халдварын тархалтыг зогсооход нэг тэрбум ам доллар хандивлана

“Twitter”-ийн үүсгэн байгуулагч Жак Дорси халдварын тархалтыг зогсооход нэг тэрбум ам доллар хандивлана

“Twitter” болон төлбөрийн “Square арр”-ын үндэслэгч Жак Дорси коронавирусийн халдварын тархалтыг зогсоох арга хэмжээнд нэг тэрбум ам доллар хандивлахаа мэдэгдлээ. Тэрээр энэ мөнгийг төлбөр тооцооны "Square Inc" компанид эзэмшдэг хувьцаанаасаа зарж босгохоор болжээ.

Энэхүү хандив нь түүний нийт хөрөнгийн 28%-тай тэнцэх юм байна. Түүнчлэн тэрээр тахал намжиж, үгүй болсны дараа охидын эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлын чиглэлээр ажиллана хэмээн мэдэгджээ.

Одоогоор АНУ-ын тэрбумтнуудаас Jeff Bezo 100 сая ам доллар, Mark Zuckerberg 30 сая ам долларыг хандивлахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC