Японы 40 гаруй компани дампуурлаа зарлалаа

Японы 40 гаруй компани дампуурлаа зарлалаа

Японд энэ оны хоёрдугаар сараас хойш коронавирусийн улмаас  40 гаруй компани дампуурлаа зарлажээ. Японы төв телевизийн мэдээлж буйгаар, халдвар тархсаны улмаас үйл ажиллагаа нь зогсож, дампуурсан компаниудын 70 хувь нь аялал жуулчлал, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа аж ахуй нэгжүүд аж.

Коронавиурсийн тархалтыг хязгаарлах зорилгоор Японы эрх баригчид Токио, Осака хотыг оруулаад долоон мужид онцгой байдал зарласан. Тус улсад одоогийн байдлаар халдварын 5100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 109 хүн нас баржээ. Халдварын хамгийн олон буюу 1100 тохиолдол Токио хотод бүртгэгдсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө