Францын тэнгисийн флотын хөлөг дээр коронавирусийн халдвар гарсан байж болзошгүй тул боомт руугаа буцжээ

Францын тэнгисийн флотын хөлөг дээр коронавирусийн халдвар гарсан байж болзошгүй тул боомт руугаа буцжээ

Франц улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч “Charle de Gaulle” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тарсан байж болзошгүй байна.

Учир нь хөлгийн бие бүрэлдэхүүний 40 орчим гишүүнээс коронавирусийн өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлах арга хэмжээ авсан тухай Францын батлан хамгаалах яам мэдээлжээ. Иймээс халдвар гарсан байж болзошгүй гэж үзэн хөлөг боомт руугаа буцсан байна.

“Charle de Gaulle” нь Францын зэвсэгт хүчний хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч бөгөөд тус улсын арав дахь нисэх онгоц тээвэрлэгч, анхны цөмийн хөдөлгүүрт хөлөг юм. АНУ-ын тэнгисийн флотоос гадна идэвхтэй ашиглагдаж буй цорын ганц цөмийн хөдөлгүүрт тээвэрлэгч нь “Charle de Gaulle” юм байна.

Францад одоогоор коронавирусийн 109 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.