Д.Сумъяабазарыг ХБНГУ-ын хил дээр саатуулан шалгасан гэв

Д.Сумъяабазарыг ХБНГУ-ын хил дээр саатуулан шалгасан гэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъябазарыг ХБНГУ-ын хилээр орох гэж байхад нь сатуулан шалгасан гэх мэдээлэл байна. Түүнийг шалгах тусгай өрөөнд оруулан ачааг нь нэгжих үед өөрийгөө УИХ-ын гишүүн, сайд хүн хэмээгээд ч нэмэр болоогүй тухай эх сурвалж мэдээлэв.

Түүнийг шалгах болсон шалтгаан нь Монгол улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-д хар тамхи тээвэрлэж явахдаа баригдаж, улсынхаа нэр хүндийг унагасантай холбоотой байж болзошгүй байгаа аж.