ЧУУЛГАН: Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар томилогдлоо

ЧУУЛГАН: Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тухай УИХ-ын тогтоолын дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувиар дэмжлээ.

Дараа нь байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг 86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг 84.4 хувиар дэмжлээ.

Үүгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар томилогдлоо. Иймд Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас, Ш.Раднаасэдийг Хуульзүйн байнгын хорооны даргаас тус тус чөлөөлөв. УИХ-ын Дэгээр байнгын хорооны дарга хоёр жилйин хугацаатай сонгодог юм.