Монгол Улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шуурхай хэвлэлийн хурал хийж байна. Энэхүү мэдээллээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ гэв. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолооч ажээ.

Ийнхүү монголд халдвартай нь батлагдсан хүний тоо 34 боллоо. Энэ хүн гэр бүлээрээ ирсэн ба хавьтлуудыг тусгаарласан байна. Халдвар авсан хүний эхнэр болон өөрт нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа аж.

Энэ хүн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр 14.10 цагт мэдээллээ.