Коронавирусийн дэгдэлтийн улмаас сумо бөхийн 5,7-р сарын башёд өөрчлөлт оржээ

Коронавирусийн дэгдэлтийн улмаас сумо бөхийн 5,7-р сарын башёд өөрчлөлт оржээ

Японы мэргэжлийн сумо бөхийн тав болон долдугаар сарын башёг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орсон байна.

Тодруулбал, Нацү башёг тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 7-ны өдөр хүртэл, Нагоя башёг долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулж, тус тус аваргаа тодруулахаар болсон байна.

Уламжлал ёсоор бол аливаа башёг тухайн сондгой тоотой саруудын эхний эсвэл хоёр дахь ням гарагт эхлүүлдэг уламжлалтай ч коронавирусний цар тахалын улмаас ийнхүү өөрчилж байна.

Япон үндэстний бахархалт спорт мэргэжлийн сумо бөхөөс коронавирусний халдвар илэрсэн болохоор сумо бөхийн холбооноос бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хийхдээ сумочид бие, биедээ хүрэх болон барилдах бэлтгэл хийхийг хориглосон.

Өнгөрсөн Хару башё буюу 2020 оны гуравдугаар сард зохион байгуулсан барилдааныг хуваарь ёсоор явагдсан ч ордондоо үзэгчгүй зохион байгуулж аваргыг тодруулсан билээ.