Нөхөн сонгууль болох эсэхийг Их суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ

Нөхөн сонгууль болох эсэхийг Их суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас нөхөн сонгуулийг явуулахын тулд сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж, шийдвэрээ гаргалаа" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Уг асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, улмаар УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй. Ингэснээр нөхөн сонгууль болох уу, эс болох уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж эхлэв. 

Энэ талаар Үндсэн хуулийн цэц "Энэ асуудлыг Цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэнэ. Тэрхүү шийдвэр нь эцсийн шийдвэр байх юм. Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл Цэцийн их суудлын хуралдааны товыг зарлана" гэжээ.