Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг и-баримт аппликэйшинаар авна

Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг и-баримт аппликэйшинаар авна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ. Одоогоор ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал байхгүй гэдгийг компанийн зүгээс онцлов.

Мөн өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ.

Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв. Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж.