Монголын цахим тоглоомын “TIGER” баг Азийн аварга боллоо

Монголын цахим тоглоомын “TIGER” баг Азийн аварга боллоо

Ковид-19 аюулт цар тахлаас болж дэлхий даяар спортын арга хэмжээнүүд зогсонги байдалд орж зөвхөн цахим спортын тэмцээнүүд л үргэлжилж байгаа. Тэгвэл ESL One: Road to Rio тэмцээн буюу энэ жилийн CS:GO major тэмцээний азийн цувралын эхний аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын “ Tiger” баг тодорлоо.

“Тiger” баг нь аваргын төлөө Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай финалын тоглолтонд учраа таарч 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Уг тэмцээнд азийн шилдэг 8 баг оролцож Монгол улсын гурван төлөөлөл болсон гурван баг амжилттай оролцож, Tiger баг аваргаар тодорчээ. Дэлхийн аваргын хэмжээний буюу major тэмцээнд азийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч Азийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм.