О.Баасанхүү: Би Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг

О.Баасанхүү: Би Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Эрдэнэт хотоосоо нэр дэвшихээр хүсэлтээ өгчихсөн байгаа. Үүнийг ҮБХ-ны хурлаар шийдэх байх. Би Ардчилсан намынхаа дарга байтугай Ардын намын дарга, Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг. Угаасаа эрх мэдэлтэй хүмүүс зарчмын хувьд муудалцаж байх нь зөв байдаг.

Цаашид авилгал, хулгай, ЖДҮ, хүчин гээд бүх асуудалтай зарчмын хувьд тэмцэнэ.

Сонгогчид энэ сонгуулиар Монгол гэдэг улс орших уу, эсвэл эс орших уу гэдгийг шийднэ” гэж ярилаа.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө