МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ.

Яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна. Хурлаар нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр болох МАХН-ын Бага хурлаар эцэслэх юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэхдээ тус намаас мэдээлэл хийхдээ түүнийг нэр дэвших боломжтой гэдгийг тодотголоо. 

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрх зүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга албан тушаалын гэмт хэргээр Дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэв.