Дели-Улаанбаатар чиглэлийн нислэг замдаа Вьетнамаас 11 иргэнийг авчээ

Дели-Улаанбаатар чиглэлийн нислэг замдаа Вьетнамаас 11 иргэнийг авчээ

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:59 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоц замдаа Ханой хотод газардан шатахуунаа цэнэглээд, Вьетнам улсаас нутаг буцах хүсэлтэй байсан 11 иргэнээ мөн эх орондоо авчирсан байна.

Улсын онцгой комиссын мэдээлснээр Энэтхэг, Вьетнамаас ирж буй 159 иргэний дийлэнх буюу 70 хувь нь ар гэрийн гачигдал, визний зөрчил болон бусад шалтгаантай бол 13 хувь нь бага насны хүүхэдтэй гэр бүл, мөн 13 хувь нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 хувь нь өндөр настан, 1 хувь нь жирэмсэн эхчүүд байна.