Улс орон даяар тогтоосон “Онцгой дэглэм” зургадугаар сарын 01 ны өдөр цуцлагдах уу

Улс орон даяар тогтоосон “Онцгой дэглэм” зургадугаар сарын 01 ны өдөр цуцлагдах уу

Манай улс коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх хүрээнд улс орон даяар онцгой дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээг зогсоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаасан. 

Энэ байдал өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Учир Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу тус хорио цээрийн дэглэмийг энэ сарын 31 ны өдрийн хүртэл сунгасан билээ. Харин цаашид сунгах эсэх нь өнөөдөр тодорхойгүй, албаны мэдээлэл гараагүй байна. 

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх зургадугаар сарын 01 ны өдөр Улс орон даяар тогтоосон онцгой дэглэмийг цуцалж болзошгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, Монголын хөл бөмбөгийн холбооноос хөл бөмбөгийн дээд лиг, нэгдүгээр лиг, футзалын дээд лигийн тэмцээнийг зургадугаар сарын 1-нээс эхлүүлэх хүсэлт УОК-т гаргажээ. Иймд УОК тус холбооны хүсэлтийг хэлэлцээд зөвшөөрсөн байна. Иймд энэхүү шийдвэрээс үзвэл Монгол улс даяар тогтоогоод буй “Онцгой дэглэм ирэх сарын 01 өдөр цуцлагдах уу” гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байна.