ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗИЛ-130 автомашин жолоодож буй дүрс бичлэгээ нийтлэв

ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗИЛ-130 автомашин жолоодож буй дүрс бичлэгээ нийтлэв

Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болж байна. Тодруулбал, өнгөрөгч Бямба гарагт улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар нэр дэвшигчид Цагдаагийн тодорхойлолт, АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээ өгч байна. Ингээд ирэх зургадугаар сарын 02 ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авна. Харин энэ өдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, ирэх зургадугаар сарын 24 ны өдөр санал хураалт болно.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн facebook хуудаст “АРД ТҮМНИЙ МИНЬ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ. (Миний хувийн архиваас, 2019 он)” гэсэн дараах видеог нийтлэгджээ. Түүний энэхүү видеонд иргэд “2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд иймэрхүү л сонгуульд орж байлаа. Ямар сайн даа индүү асаахаас айж байна гэж байсан” зэргээр сэтгэгдлээ үлдээжээ.