Энэтхэгт хүчтэй хар салхины улмаас 12 хүн амиа алдаад байна

Энэтхэгт хүчтэй хар салхины улмаас 12 хүн амиа алдаад байна

Энэтхэг, Бангладешийн эргээр үүсээд буй Амфан хар салхины улмаас 12 амиа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ. Бенгалийн буланг асар хүчтэй хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан Энэтхэгийн зүүн эргийн дагуу амьдардаг олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.

-ХАР САЛХИ КОРОНАВИРУСЭЭС ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ УЧРУУЛЖ БАЙНА ГЭВ-

Олон сая барилга байгууламж сүйрч, хүмүүсийн амийг авч одсон Амфан хар салхины талаар Энэтхэгийн баруун Бенгал мужийн ерөнхий сайд Мамат Банержи " Энэ гамшигт үзэгдэл коронавирусийн цар тахлаас илүү хор хохиролтой. Муж улсын өмнөд хэсэг бүхэлдээ хар салхинд өртсөн. Бид цочирдож байна. Хохирлыг барагдуулахад 3-4 хоногийн хугацаа шаардагдах болно. Хар салхи цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлж, олон байшин, гүүр, далан нурсан" гэж лхагва гарагт болсон хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэв. Тэрээр Амфан хар салхины улмаас дор хаяж 12 хүн нас барсныг батлан хэлжээ.

Банержигийн мэдээлснээр мужийн захиргааны зүгээс 500 мянга орчим хүнийг хамгаалах байранд нүүлгэн шилжүүлжээ.

Харин Бангладеш 2.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлэв гэж гамшгийн менежмент, гамшгаас хамгаалах улсын сайд Энамур Рахаман хэлэхдээ, далайн эрэг орчмоос нүүлгэн шилжүүлсэн 12 мянга гаруй хүмүүсийг хар салхинаас хоргодох байранд шилжүүлжээ. “BBC Weather” сувгийн мэдээлснээр, Бенгалийн буланг 1999 оноос хойш дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуурга энэ болох төлөвтэй байгаа бөгөөд тухайн үед шуурганы улмаас 9000 гаруй хүн амиа алджээ.