НАСА цаг хугацаагаар түрүүлдэг зэрэгцээ ертөнц байх боломжтой нотолгоог олжээ

НАСА цаг хугацаагаар түрүүлдэг зэрэгцээ ертөнц байх боломжтой нотолгоог олжээ

Бүрэн гэрлийн бүсээс гарах зам буюу "Антарктидад хийж буй туршилт дээр ажиллаж байсан НАСА-гийн эрдэмтэд зэрэгцээ ертөнц байж болох нотолгоог олж илрүүлжээ. Энэ тухайгаа өчигдөр олон нийтэд зарласан байна.

Зэрэгцээ ертөнцийн тухай ойлголт 1960-аад оны эхэн үеэс эхлэн шинжлэх ухааны ертөнц, телевизийн шоу нэвтрүүлэг, комик шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд байсаар ирсэн боловч бодит баримт нотолгоо олдохгүй байсаар өнөөг хүрсэн юм. Мэргэжилтнүүд аварга том бөмбөлөг ашиглан Антарктикийн импульсив антенн буюу “ANITA”-г Антарктидын дээгүүр байрлуулсан бөгөөд хуурай агаар нь дуу чимээ багатай төгс орчинг бүрдүүлж өгчээ. Өндөр энерги бүхий бөөмийн "салхи" нь сансраас дэлхий дээр байнга ирдэг аж.

Тэнцвэргүй масстай, бага энерги бүхий субатомийн нейтрин нь дэлхийг бүхэлд нь дамжин өнгөрч чаддаг боловч өндөр энерги бүхий объектуудыг манай гаригийн хатуу бодисууд зогсоодог гэж тайланд дурджээ.

Энэ нь өндөр энерги бүхий тоосонцорууд зөвхөн сансраас "доош бууж" байгааг илрүүлэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ багийн ANITA гэх антенн нь дэлхийн төвөөс дээш гарч буй "нейтрин" гэж нэрлэгддэг илүү хүнд тоосонцорыг олж илрүүлжээ. Эдгээр тоосонцор нь одоо бидний амьдарч буй орчлон ертөнцийг бүтээсэн ижил төстэй тэсрэлтийн үеэр үүссэн зэрэгцээ ертөнцөөс үүссэн гэж үздэг бөгөөд цаг хугацааны хувьд түрүүлж явдаг зэрэгцээ ертөнцийн нотолгоо болж байгааг NASA-ийн  эрдэмтэд мэдээлэв.

Хавайн их сургуулийн туршилтын бөөмсийн физикч,  ANITA-ийн үндсэн судлаач Питер Горхам “Энэхүү үзэгдлийн хамгийн энгийн тайлбар бол 13.8 тэрбум жилийн өмнө хоёр ертөнц үүссэн. Бидний үзэж буйгаар цаг хугацаа урагшлахын хэрээр урвуугаар ажиллах боломжтой. Мэдээжийн хэрэг, зэрэгцээ ертөнцөд оршин суугчид байдаг бол биднийг “өнгөрсөн цаг хугацаанд амьдардаг хүмүүс гэж үзэх болно” гэжээ. ANITA-ийн багтай төстэй төслүүд дээр ажиллаж байгаа бусад эрдэмтэд “хэрэв эдгээр тоосонцорууд нь эндүүрэл биш бол үр дагавар нь "итгэмээргүй, маш гайхалтай" байх болно гэж үзэж байна. NASA-ийн баг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь тэдний хувьд томоохон ололт болоод байна.

Эх сурвалж: New York Post




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө