С.Эрдэнэ: Нэр дэвшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй

С.Эрдэнэ: Нэр дэвшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвсэл, бие даагчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэж өгөх сүүлийн өдөр. Иймд Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тус хороонд албан ёсоор хүргүүллээ.

Нэр дэвших үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тав хоногийн дотор СЕХ-нд баримт бичгээ хүлээлгэж өгөх хуулийн заалттай. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 5 сарын 16-нд дууссан билээ. Харин бие даагчдын хувьд 14 заалт бүхий баримт бичгийг бүрдүүлэн өгөх ёстой.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам 76 нэр дэвшигчдийхээ материалыг албан ёсоор бүртгүүлж, хүлээлгэж өглөө. Сонгуульд оролцох эсэх талаар СЕХ шийдвэрээ гаргана. Манай хувьд дутуу зүйл байхгүй. 100 хувь бүрдүүлсэн. Нэр дэвшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ҮБХ-ны хурлаас гаргасан шийдвэрт өөрчлөлт оролгүй, өргөн баригдлаа” гэсэн юм.