ХОВД: С.Бямбацогт гарч мэдэх ч Н.Пунцаг, Б.Пүрэвдорж саналаар удаалж, ЦЭНХЭР тал ялна

ХОВД: С.Бямбацогт гарч мэдэх ч Н.Пунцаг, Б.Пүрэвдорж саналаар удаалж, ЦЭНХЭР тал ялна

УИХ-ын сонгуулийн 29 тойргоос зарим онцлох тойргуудыг онцолж, нэр дэвшигчдийнх  нь  талаарх ерөнхий прогнозыг хүргэж буй. Энэ удаа бид УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймагт нэр дэвшигчдийн прогнозыг тусгайлан бэлтгэлээ. Ховд аймагт МАН ялалт байгуулдгаараа алдартай. 

Гэвч сонгогчид хэрсүүжиж, сошиал медиа хөгжихийн хэрээр олон нийтийн сэтгэл санаа ихээхэн өөрчлөгдөж, нэр цэвэр л нэгнийг хот хөдөөгүй хайх болсон гэх ерөнхий дүгнэлтээр Ховдын прогнозоо эхлүүлье.

-МАН-ААС МУУ АРГАТАЙГААРАА С.БЯМБАЦОГТ  ЯЛЖ, О.БАТНАСАН, 
Ц.ЦОГЗАЛМАА НАР УНАНА-

С.БЯМБАЦОГТ: Зургаан хүүхэдтэй айлын том ах. Ховд нутагтаа “Ньюпрогресс” группийг ахан дүүсийнхээ хамтаар үүсгэн байгуулж, хэтийдсэн их хөдөлмөрч байдал, лоббигоороо түүчээлсээр амжилтад хүрснээрээ алдартай. Түүний гол давуу тал нь, аль ч намын үед улс төрийн дэмжлэгээ алддаггүй.Бүр тодруулбал, нэг нутаг гэдэг утгаараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлгөөр бизнесээ хэсэг өндийлгөж байсан бол  өөрөө улстөрийн бяр суугаад түүнээсээ “тасарсан”.

Ховдын бүх тендерийг С.Бямбацогтын компани хамдаг, цай, чихэрхэнээр нутгийн иргэдээ дайлсаар сонгууль бүрээр гардаг гэх муу нэр нэртэй. Үнэхээр ч “Ньюпрогресс” группийн охин компани “Алтай тресст”-ээрээ дамжуулан, төсвөөс 95 тэрбумыг төрөөс авсан гэх баримт нь дэлгэгдсэн байдаг. Эхэндээ Ховдынхон түүнд ухаангүй хайртай байсан ч эдүгээ итгэл нь алдарсаар буй.

Ц.ЦОГЗОЛМАА: М.Энхболдын талаас У.Хүрэлсүхээс мандат авч чадсан цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр 2016 онд Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөрийг унагаж гарч ирсэн. Гэвч тэр итгэл үзүүлсэн тойргоо хөсөр хаяж, сайд болсон үеэсээ хойш Ховдын тойргийг усалж эхэлсэн түүхтэй.

Түүнийг МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа мандатаар арилжсан гэх хардлага явдаг. Ховд нутгийнхан Ц.Цогзолмааг шуудхан алгаа тосоод угтахгүй нь тодорхой ч үзээд алдах их зоригтойгоор нутагтаа очиж буй. Төрийн албанд хүү, охин хоёроо "чихэж", нөхрөө ТӨХК-ийн захирлаар хүртэл томилуулж явсан эл эмэгтэйг хөшигний ард “Ахуйн асар их шуналтай. Тойргоо арчилдаггүй. Нам нь ялагдвал гудманд гардаг” гэх муу нэр дагадаг.

О.БАТНАСАН: “МАН-аас дэвшсэн л бол бор халзан хонь ч байсан ялалт байгуулсан”гэх Э.Бат-Үүлийн дүгнэлтийн эздийн нэг бол О.Батнасан. Тэрбээр өөрийн төрсөн дүү О.Ганбаатарын “Топкондитер” ХХК-д ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн хэмээн илчлэгдсэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй уснаас хуурай гарсан.  Тэрбээр, У.Хүрэлсүхийн талд эвтэйхэн урваж, хуулийн байгууллагын хяналтаас мултарсан гэгддэг.

Түүнийг тойрогтоо нэр хүнд муутай, хийсэн ажилгүй гэх шалтгаанаар мандатаас хасах асуудлыг сөхсөөр байсан ч эцсийн мөчид тэр дэвших эрхээ хадгалж үлдсэн билээ. Урианхайчуудын нэгдэл айхтар ч О.Батнасанг 2020 онд азын тэнгэр ивээхгүй гэх таамаг дэвшүүлж байна.

-АН: МАН-ЫХАН Б.ПҮРЭВДОРЖ, Н.ПУНЦАГ НАРААС АЙЖ, ХОЁР МАНДАТ 
АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ ТОЙРГООР НЭРЛЭЖЭЭ-

Б.ПҮРЭВДОРЖ: Гадаадын иргэн харьяатын даргын суудлаа гэнэт өгсөн нь түүнийг хуулийн өмнө унах том эрсдэлтэй нь холбон тайлбарладаг. Бүр 2016 оноос хойших эл үйл  явдлын дараа тэрбээр УИХ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан. Цэвэр Ц.Элбэгдоржийн хүн. УИХ-ын чуулганы үеэр “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны үгийг цээжлэн уншиж, том, том эрх ашиг хамгаалах байдлаар хөшигний ард найраанд ордгоороо алдартай.

Махны бизнестэй тул Ч.Улаан сайд руу махны асуудлаар хэсэг довтлоод үзсэн. Тархи нь гүйдэг, баяр бүрээр Монгол бичгээр мэндчилгээ дэвшүүлдэг,  мөрийтэй тоглодог гэх тодотголуудтай. Түүний казинодсон бичлэг өнгөрсөн хавар ил болсон ч юман чинээ тоож үзээгүй. Муу нэрэндээ дийлдээд уначихгүй л бол хэлэмгий зантай Б.Пүрэвдорж гишүүний МАН-ын суудлыг булаах хүнээр нэрлэгдэж буй юм.

Н.ПУНЦАГ: Олон нийт эл эрхмийг Автотээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь мэднэ. Түүх нь их сонин. Бүүр 2004 оноос хойш Ховд аймагтаа хөдөлмөрлөж олсон хэдэн бор төгрөгөө сайн дураараа цацаж, тэр ч оюутны төлбөр, энэ ч суманд эмнэлгийн автомашин өгье гэж зүтгэжээ. Нэр дэвшихийг горилогчид үсрээд хоёр жилийн өмнөөс тойргоо усалдаг байхад Н.Пунцаг сайн дураараа нутагтайгаа 15 жил “ноцолдсон” байгаа юм.

Гэвч тэр УИХ-д нэр дэвш гэхээр “Өө, яах юм” гэж дуугардаг байсан гэх. Өчнөөн хүний зүүдэлж, мөрөөддөг эрхээс Н.Пунцаг сайн дураараа татгалзаж чаддаг ч хэзээ ч нутгаа орхиогүй, түмэндээ тусалсаар өдийг хүрсэн сайн намтартай. Түүнд идэж уусан, хулгай хийсэн, хуучирсан, эл дол болсон түүх байхгүй. Шинэ бөгөөд ориг дүр. Тиймээс ч Ховд аймагт Н.Пунцагийн хөл сайтай, тойрон хүрээлэгчид ихтэй, гарах магадал өндөртэй ангилалд оруулж байна. Эдүгээ АН-ын ҮБХ-ны гишүүн, Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн юм.

Ш.АДЬШАА: Ховд аймагт өмнө нь ч удаа нэр дэвшээд унаж байсан түүхтэй Ш.Адьшаа энэ жил даагаа нэхэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, тойргоо усалж, чамгүй идэвхтэй ажилладаг нэгэн. Ховдчууд сонгууль бүрээр очдог Ш.Адьшаад энэ удаа итгэл үзүүлэхгүй бол түүний улс төрийн карьер үндсэндээ өндөрлөнө гэсэн үг билээ.  Ш.Адьшаа Ховдод нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь бөгөөд эрэн цаг хэрсүүжсэн энэ үед түүнд залуус хэрхэн хандахыг таахад бэрх.

Ховд аймагт МАХН-аас Х.Батболд, У.Аззаяа, Д.Алимаа,  Шинэ эвслээс Ц.Гантулга, А.Баасандэмбэрэл нар дэвшиж буй.

Ер нь л улаан талд итгэл үзүүлсээр ирсэн Ховдчууд энэ удаа тендер концесст байнга нэр холбогдож, шуналтайгаараа дуудуулдаг С.Бямбацогт, ЖДҮХС-гийн зээл түшсэн О.Батнасан, тойргоо хаясан Ц.Цогзолмаа  зэрэг саармаг төрхтэй түшмэдүүдээс баахан залхсан байдалтай байгаа нь нууц биш. Яг ийм сиймхийгээр нэр цэвэр, нутагтаа хөл сайтай, хар түүхгүй Н.Пунцаг, хэлэмгий байдлаараа алдартай Б.Пүрэвдорж нар гарч, түүхэн цэнхэр өнгийг  бүтээхийг үгүйсгэх аргагүй юм. Дөрвөн жилийн өмнөх Ховдынхны сэтгэлгээ эдүгээ эрс өөрчлөгдсөн нь өнгө хувиргахад үлэмж нөлөө үзүүлэх билээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө