Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан. Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ" гэв. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 141, эдгэсэн хүний тоо 28 боллоо.