Улсын онцгой комиссын хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна

Улсын онцгой комиссын хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна

УОК-ын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ. Өнөөдрийн хуралдаан нээлттэй болж буй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй юм. 

Хуралдааны эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдрийн хуралдаан хоёр хэсгээс бүрдэнэ" гэдгийг тодотголоо.  

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "141 халдвар бүртгэгдсэнээс 30 гаруй хүн бүрэн эдгээд байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: