Чойжин ламын сүм музей урд талын газрыг авто зогсоол болгожээ

Чойжин ламын сүм музей урд талын газрыг авто зогсоол болгожээ

Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдээд байгаа билээ. Тэгвэл тус байгууламжийн урд талын газрыг чөлөөлж, авто зогсоол барьж байгаа ажээ. Энэ нь музейг дотоод, гадаадын иргэд үзэхэд нь тав тухтай орчныг бүрдүүлж байгаа нэг ажил ажээ.