УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр "Булган уул"-ын орчимд гал тахисан уу

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр "Булган уул"-ын орчимд гал тахисан уу

Энэ сарын 16 ны өдөр улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар нэр дэвшигчид Цагдаагийн тодорхойлолт, АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээ өгч байна. Ингээд ирэх зургадугаар сарын 02 ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авна.

Тэгвэл Архангай аймагт АН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нар нэр дэвших юм. Харин МАН-аас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар дэвшинэ. Харин УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр Архангай аймгийн Цэцэрлэг хотын "Булган уул"-ын орчимд гал тахисан нь иргэдийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байна.