ШҮҮХ: Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгч нарт 2-5 жилийн хорих ял оноосон

ШҮҮХ: Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгч нарт 2-5 жилийн хорих ял оноосон

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  ажлын долоон өдөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм. 

Тодруулбал, шүүхээс С.Мөнгөншагай, Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар Г.Алтан-Очир нарт бусдад болон өөртөө хээл хахууль өгсөн гэж үзэн 2-5 жилийн хорих ялаар шийтгэсэн. Мөн тэднээс 150 орчим төгрөгийг гаргуулахаар болсон юм. 

Шүүхийн шийдвэрийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танилцууллаа. 

Энэ үеэр "Дээд шүүхийн хоёр шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгахад хээл, хахууль авсан нь нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн Цэндсүрэн, Амгаланбаяр нарыг албан тушаалтны нэр барьж гэмт хэрэг үйлдсэн, хахууль өгөхөд зуучилсан хэргээр шалгаж тогтоосон. Нэг сая 425 мянган долларыг хурааж улсын орлого болгосон. 

Биеийн байдал нь муудсан гэх шалтгаанаар Өнөрцэцэг, Сайханцэцэг нарын хэргийг тусгаарласан. Өнөрцэцэгийг эмнэлэгт хэвтүүлсэн. Өчигдөр нийгмийн сүлжээнд тарсан бичлэг бол 2008.09.10-ны өдөр болсон үйл явдал. Бичлэгт харж буй бол нэг сая 200 мянган долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгаа юм. Энэ бичлэг шүүхээр хэлэлцэгдээгүй" гэх мэдээллийг өглөө. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗЭХ: 

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө