Таксичдыг нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа

Таксичдыг нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэх үеэр МҮЭХ-оос такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо "Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН байгууллага, компаниуд иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах хэрэгтэй. Эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг км-т 800 төгрөгөөр явахыг уриалж байна. Үндсэндээ шатахууны үнэ 30 гаруй хувиар буурч байгаа тул хэрэглэгчид гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг бууруулахыг хүсэх нь гарцаагүй. Тэр утгаараа газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй" гэлээ.