АН-ын нэр дэвшигчдийг гүтгэхээ зогсоохыг шаардаж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ

АН-ын нэр дэвшигчдийг гүтгэхээ зогсоохыг шаардаж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь тус намын нэр дэвшигчдийг үндэслэлгүйгээр гүтгэх мэдээлэл сүүлийн үед идэвхжиж байгааг эсэргүүцэж, тус асуудлаар хуулийн байгууллагад хандаж байгаа талаараа мэдэгдлээ. Учир нь цуврал нэвтрүүлгүүдээр гүтгүүлж байгаа нэр бүхий тус намын нэр дэвшигчдийг хуулийн байгууллага ийм асуудалд нэр холбогдоогүй, шалгагдаагүй гэдгийг тодорхойлж байгаа ажээ.