Харуулд гарч байсан байлдагч буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ

Харуулд гарч байсан байлдагч буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ

Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан байх магадлалтай аж.

Зэвсэгт хүчний жанжин штабаас “Хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгсөн байна.