"Янхны газраас" гэх гарчигтай бичлэг хийж түгээсэн нэр дэвшигч Х.Чингисхааныг "танхайрсан" хэмээн 100 мянгаар торгожээ

"Янхны газраас" гэх гарчигтай бичлэг хийж түгээсэн нэр дэвшигч Х.Чингисхааныг "танхайрсан" хэмээн 100 мянгаар торгожээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн зургаадугаар тойрогт Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшиж буй Х.Чингисхаан нь энэ сарын 14-ны өдөр өөрийн "Чингис хаан" нэртэй цахим хаягнаас "Янхны газраас" гэх гарчигтай бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 18-ны өдөр /2024.06.18/ иргэн Х.Чингисхааныг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд /танхайрах/ заасан зөрчил гаргасан хэмээн үзэж, 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.