Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан үндэслэлийг хангаж бичээгүй гэж шүүх үзээд хэргийг прокурорт буцаав

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан үндэслэлийг хангаж бичээгүй гэж шүүх үзээд хэргийг прокурорт буцаав

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг прокурорт буцаалаа.

Тодруулбал, прокуророос  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж шүүхээс Н.Баяртсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ гэмт хэрэг хэзээ гарсан зэрэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу яллах дүгнэлт нь хуульд заасан үндэслэлийг хангаж бичээгүй байна хэмээн хэргийг прокурорт буцаалаа.