Ирэх баасан гарагт согтууруулах ундаа худалдах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно

Ирэх баасан гарагт согтууруулах ундаа худалдах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт энэ долоо хоногийн Баасан гарагт/2024,06.28/ улс даяар зохион байгуулагдана. Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ.

Тодруулбал, Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бол гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм байна.