СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт 8 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр нь нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт 8 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр нь нас баржээ

Хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт л гэхэд 17 хүн орон нутгийн замд зам тээврийн осолд өртсөн байна. Үүний найм нь хүүхэд байсан бөгөөд 1-6 насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай осол бүртгэгджээ.

Харин 2023 онд зам тээврийн ослын улмаас 53 хүүхэд нас барсан аж. Үүний 32 нь орон нутгийн замд ээж аав, асран хамгаалагчтайгаа зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан харамсалтай статистик гарчээ. Энэ оны эхний таван сарын байдлаар 19 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ буруу тээвэрлэснээс үүдэж нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж. Иймд иргэд холын зам гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, соёлтой оролцохыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.