Хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь нуусан байсан гэх хэргийн талаар цагдаагаас мэдээлэл хийхээр боллоо

Хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь нуусан байсан гэх хэргийн талаар цагдаагаас мэдээлэл хийхээр боллоо

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг бүрэлгэж, нуусан байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. 

Тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дүүргийн ... тоотод оршин суух 16 настай эмэгтэйн амь насыг хохироосон байна. Мөн тухайн этгээд нь Чингэлтэй дүүрэгт оршин суух 32 настай эмэгтэйн амь насыг хохироож, цогцсыг нь нуусан байсан хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна. Эл хэргийн талаар цагдаагийн байгууллага өнөөдөр 16:30 цагт мэдээлэл өгөхөөр болжээ.