ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Н.Ганибалын уулзалтад бүлэг этгээдүүд нийслэлээс очиж, түүний эрх чөлөөнд халдахыг завджээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Н.Ганибалын уулзалтад бүлэг этгээдүүд нийслэлээс очиж, түүний эрх чөлөөнд халдахыг завджээ

Сүхбаатар аймагт бүлэг танхай этгээдүүд ирж, зохион байгуулалттайгаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газарт үймээн самуун үүсгэж УИХ-ын гишүүн Н.Ганибалын биед халдахыг оролдсон үйл явдал боллоо гэж BBS телевиз мэдээлжээ. 

Тодруулбал тус мэдээлэлд, "УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт АН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж байх үед хаанаас ирсэн нь үл мэдэгдэх бүлэг этгээдүүд нэр дэвшигчидийг заналхийлж, биед нь халдахыг оролджээ. Сүхбаатар аймагт урьд хожид сонгуулийн сурталчилгааны үед энэ мэт балмад үйлдэл болж байгаагүй бөгөөд эдгээр хүмүүсийг хэн хаанаас явуулсан нь одоогоор тогтоогдоогүй байна. Заналхийлэлд өртсөн хүмүүс Улс төрийн сонгуульд зөв соёлтой, шударгаар өрсөлдөхийг өрсөлдөгч эрх баригч нам, нэр дэвшигчдэд уриаллаа" гэжээ. 

Тус мэдээллийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллийг хийгээгүй байна. Харин бид энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибалын ойрын хүнээс тодруулахад, "Өнөөдөр болсон уулзалтын үеэр хэсэг бүлэг этгээдүүд нийслэл хотоос ирж үймээн самуун дэгдээж, Н.Ганибалын биед халдахын завдсан хэрэг явдал гарсан нь үнэн" гэх өглөө.