“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын тээврийн хэрэгсэлд үл таних хүн халдаж, эвдэж сүйтгэжээ

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын тээврийн хэрэгсэлд үл таних хүн халдаж, эвдэж сүйтгэжээ

УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын тээврийн хэрэгсэлд үл таних хүн халдаж, эвдэж сүйтгэжээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хаягтаа "Камерын бичлэг харахад нэг нөхөр утсаар ярьж явсаар ирээд миний машинд халдлаа. Юу ч болсон цагдаад өгсөн. Харин цагдаа хэрхэн ажиллахыг харж байя аа. Видео дээрээ сайн танигдахаар байгаа, цагдаад өгсөн" хэмээн мэдээлсэн байна. 

М.Зоригт нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагчийн хувиар саяхан УИХ-ын гишүүн асан, "Үндэсний эвсэл"-ийн тэрүүн Н.Номтойбаяртай галт тэргэн дотор ярилцсан ярилцлага нь олны анхаарлыг татсан. Тухайн ярилцлагын үеэр Н.Номтойбаяр “Намайг гишүүн байх үед Оросын парламентаар удахгүй хэлэлцэгдэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн нарийн бичгийн дарга гэх залуу надтай танилцаад их сүйд байгаад байсан. Тэгээд 2020 оны хоёрдугаар сард нөгөө нөхөр чинь над руу мэнд мэдээд мессеж бичиж байна. Дөрөвдүгээр сард парламентаар хэлэлцэгдэх Оросын ҮХ-ийн хэлэлцүүлгийн үеэр монголыг төлөөлж ажиглагчаар оролцохыг надаас хүссэн. Тэгэхээр нь би “би боломжгүй, улс төрийн хувьд асуудалтай байгаа” гэсэн. Гэтэл “монголд юу болоод байгааг маш сайн мэдэж байна. Чи Москвад хүрээд ир, бид бодит боломжоор тусалж чадна шүү” гэж хариу ирсэн. Тэр үед би маш сонин болж, ямар муухай доромжлол вэ гэж бодсон.  

Дараа нь намайг хоригдсоны дараа аав ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизовтай уулзахад Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзсан юм шиг мэдрэмж авсан гэж хэлсэн. Тэр үед маш олон монголын улстөрчдөд зохиол бичиж, хорьж байсан нь Орос улс өөрийгөө эзэн чинь шүү гэдгээ мэдрүүлсэн явдал гэж боддог” хэмээсэн байдаг.