ШУУРХАЙ: Бага насны хоёр хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

ШУУРХАЙ: Бага насны хоёр хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Сүүлийн жилүүдэд мориноос унаж бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол тасралтгүй гарах болсон. Тэгвэл энэ сар /2024.06/-д л гэхэд мориноос унаж бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад “бага насны хүүхэд мориноос унаж нас барсан” гэх хоёр харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр харамсалтай хэрэг явдлууд Өвөрхангай, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 19, 23 /2024.06.19, 23/-ны өдрүүдэд тус бүр бүртгэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ аль болох хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхэд байгаа газарт учирч болзошгүй эрсдэлээс байнга урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.