Зуслангийн замд хогоо хаясан иргэнийг 10 нэгжээр торгожээ

Зуслангийн замд хогоо хаясан иргэнийг 10 нэгжээр торгожээ

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо зуслангийн бүсэд  ..… улсын дугаартай Приус-20 маркийн авто машинтай иргэн гудамж талбайд ил задгай хог хаясан гэх цахим сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д зааснаар 10 нэгжээр торгож шийдвэрлэсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байгаа талаар өмнө нь НЗДТГ-аас мэдээлж байсан юм.