Б.Ганхуягаас таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн гэж ХЭҮК-оос мэдээллээ

Б.Ганхуягаас таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн гэж ХЭҮК-оос мэдээллээ

Хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цагдан хоригдож байсан иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 онд нийт таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 14-нд манайд хандсан. Олон нийтэд цацагдаад байгаа тэрхүү мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ных. Манайд маргааш нь хорих ангиас гомдол нь ирж, цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн. ХЭҮК-ын зүгээс хүний хувийн мэдээлэл, ялангуяа гомдол гаргаж байгаа хүний хувийн мэдээллийг задруулах боломжгүй" гэлээ.